Г.Маралмаа амаржих дөхжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

Г.Маралмаа амаржих дөхжээ

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдсан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар энэ сарын 24-ны 10.00 цаг болгон хойшлуулсан юм.  Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн, хүүхдээ төрүүлэх хугацаа нь хэзээ, мөдхөн болжээ.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж