Сүрчгийг хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Сүрчгийг хэрхэн сонгох вэ?

Ochko's Hobby Page

Энэ асуултыг бараг хүн болгон л асуудаг. Үнэндээ ѳѳртѳѳ тохирох сайн чанарын үнэртэн сонгоно, үнэртний чанарыг ойлгодог, мэддэг болно гэдэг хүмүүсийн боддог шиг тийм ч амархан зүйл биш. Ингээд энэ талаар та бүхэндээ ѳѳрийн мэдлэгээсээ хуваалцья. Сайн чанарын сүрчиг сонгохдоо дараахь шалгууруудыг хангасан эсэхийг харна, бишээ үнэрлэнэ.

Үүнд:

1. Үнэр.

Мэдээж сүрчигний хамгийн гол үзүүлэлт нь танд таалагдах тэр анхилуун үнэр юм. Тэр сүрчигний үнэр юуны түрүүнд танд л таалагдах ёстой. Гэвч зарим үед таны найз нѳхдийн, дотны хүмүүсийн хэрэглэдэг, эсвэл маш ѳндѳр үнэтэй, олонд алдартай, борлуулалт сайтай сүрчиг танд үргэлж таалагдаад байдаггүй, тийм биз? Учир нь хүний мэдрэмжүүдээс хамгийн субьектив буюу хамгийн ѳвѳрмѳц, биеэ даасан нь үнэрлэх мэдрэмж юм. Тиймээс танд таалагдах үнэр нь бусдынхаас огт ѳѳр байхад гайхах зүйл огт үгүй. (Үнэртэй ус яагаад хүн бүрт ондоо ондоо үнэртдэг вэ ? гэсэн нийтлэлийг уншаарай) Та зѳвхѳн ѳѳртѳѳ таалагдсан сүрчгээ түрхэж байж л та тэр анхилуун үнэрээс таашаал авч бас таны үнэр бусдад таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байж чадна. Харин огт үнэрлэж үзээгүй, таамгаар эсвэл бэлгэнд авсан сүрчиг танд таалагдахгүй л бол тэр үнэртэн ямар ч хэрэгцээгүй зүйл болон хувирдаг. Миний нэг найз ѳѳрт нь таалагдаагүй үнэртнээ 00-ийн ѳрѳѳний агаар ариусгагч болгон ашигладаг байж билээ. Эндээс сурах зүйл гэвэл та үнэртэн авахын ѳмнѳ заавал үнэртэж үзэж байгаарай. Тэгвэл та ѳѳртѳѳ таалагдсан үнэрээ яаж мэдэх вэ? Энэ нь тун энгийн зүйл. Хэрвээ та нэг сүрчгийг анх үнэртсэнийхээ дараа ѳѳрийн эрхгүй дахин дахин үнэрлээд, хамраа салгаж чадахгүй бол та ѳѳрийнхѳѳ үнэртнийг олсон гэсэн үг. Үүнээс гадна сүрчигний чанарыг тодорхойлох 6 шалгуур бий. Эндээс эхний 3 нь хүн бүрийн мэдэх ёстой нийтлэг шалгуур бол үлдсэн нь жинхэнэ үнэртэнд дурлагсдын дунд тавьдаг нарийн шалгуурууд юм. Энэ удаа би эхний нийтлэг 3 шалгуурын тухай ѳгүүлье.

А. (Longevity) Үнэрээ барих чадвар. Ерѳнхийдѳѳ үнэр барилт нь тухайн сүрчигэнд орсон үнэт тосны нягтрал, орцонд нь орсон материалын чанараас шалтгаалаад янз бүрийн хугацаатай үргэлжлэнэ. Хамгийн нягтрал багатай "Eau de cologne" ба "Eau de toilette" ангилалын үнэртнүүд дунджаар 3 – 6 цаг, "Eau de parfum" нь дунджаар 6 – 10 цаг, хамгийн ѳндѳр нягтралтай "Pure parfum", "Attar", "perfume extract" ангиллын үнэртнүүд 10 ба түүнээс дээш цаг үнэрээ баридаг. Гэвч энэхүү ангилал нь бодит амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Учир нь

үргэлжлэл: Ochko's Hobby Page

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж