Мэдээлэл, харилцаа холбооны бодлого батална

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, харилцаа холбооны бодлого батална

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна.


“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Хууль зүйн сайдтай хамтран баталж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас даалгалаа.

Тус бодлого-д Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчмыг тусган төрөөс баримтлах аливаа бодлогын баримт бичгийн утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XXI зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ” гэсэн цогц бодлогын зорилттой уялдуулан тодорхойлжээ. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” нь манай улсын гишүүнчлэл бүхий Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, гаргасан зөвлөмжид нийцэж байгаа юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын, Өгөгдөл хамгааллын, Өргөн нэвтрүүлгийн, Цахим засгийн холбогдолтой хуулиудыг шинээр боловсруулж, батлуулах, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж