Хорт хавдрын асуудлаар япон эмч нар илтгэл тавьж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Хорт хавдрын асуудлаар япон эмч нар илтгэл тавьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ивээл дор “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын VII симпозиум Шангрилла зочид буудлын хурлын танхимд болж байна. Олон улсын илтгэгч нар “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сонирхолтой видео илтгэл, лекцүүд тавьж байна.

Тус симпозиумд Япон улсаас проф.Масаказо Ямамото, проф.Хироки Ямауэ, проф.Хисахиро Мацубара, проф. Харуши Осуги тэргүүтэй ходоод, улаан хоолойн хорт хавдрын чиглэлээр дэлхийд тэргүүлэх 20 илтгэгч ирж тус салбарын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт талуудын талаар видео илтгэл тавьж байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж