Шивээснээсээ болж ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.27-нд нийтлэгдсэн

Шивээснээсээ болж ажлаасаа халагджээ

Клэйр Шэпэрд 27 настай. Тэрээр “Dee Set” компанид ажиллахыг мөрөөддөг байжээ. Түүнд тус компанид ажилд орох боломж олдсон ч гаран дахь шивээснээсээ болоод 30 минутын дараа халагдахаар болсон талаар фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Тэрээр “Би өнөөдөр шинэ ажилд орсон. Гэхдээ хагас цаг л болсон. “Dee Set” компанийн ажилтантай би утсаар ярилцлаганд орсон юм. Ингээд ярилцлагандаа тэнцээд ирэх долоо хоногоос бараа судлаачаар ажилд орохоор болсныг надад танилцуулсан. Мэдээж би үнэхээр баяртай байлаа. Компаниас надруу ажиллах журам, стандартыг танилцуулан и-майл явуулсан. Түүнтэй танилцаад миний зүгээс ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд зургаан жил болж буй гарынхаа шивээсийг шинэ ажилд нь нөлөөлөхгүй гэж бодож байгаагаа тайлбарлан бичиж хариу и-мэйл явуулсан юм. Гэтэл хэдхэн минутын дараа компаниас надтай хамтран ажиллах боломжгүй тул халагдсан гэх хариуг ирүүлсэн. Зургаан жилийн турш чимэг зүүлт шиг байсан шивээснээс минь болж ажлаас халсан гэдэгт итгэхгүй байна. Уг нь миний хувьд ажлын туршлагатай, тэдэнд тохирохуйц төгс ажилтан гэж хэлж болохоор байсан” хэмээн гомдоллон бичжээ.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж