Лиценз олгох системийн кодод алдаа гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Лиценз олгох системийн кодод алдаа гарсан гэв

Ашигт малтмалын газраас зүүн аймгуудын нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг хамгийн сүүлд энэ сарын 21-ний өдөр зохион байгуулсан билээ. Гэсэн ч энэ өдөр серверт алдаа гарч, гацалт үүссэн юм. Тухайн үед сервер гацсан шалтгааныг Ашигт малтмалын газраас тодруулсан ч “Шалгалт явуулж байгаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байв.

Тэгвэл энэ асуудлаар Ашигт малтмалын газрын холбогдох дарга нар өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн хуралдаж, өнөөдөр сервер гацсан шалтгааны хариуг нягталж, тодруулсан байна. Энэ талаар Ашигт малтмалын газраас дараах тайлбар мэдээллийг өгөв.

УГ ТАЙЛБАРТ,

“2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоолоо. Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгдсэн бөгөөд эцсийн дүгнэлтээр системийн кодод алдаа гарсан учраас системийн 2 дугаар сервер унтарч, ассан байна. Санаатайгаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зүйл байхгүй байна. Системийн хэвийн ажллагааг бүрэн хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдав” гэжээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж