Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум болно

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум болно

Оюутолгойн далд уурхайн бүтэн байгуулалтын төлөвлөгөөг Монголын Засгийн газар, “Рио Тинто” компани өнгөрсөн тавдугаар сард баталсан. Бүтээн байгуулалтад бэлтгэх ажил ид явагдаж байгаа бөгөөд “Рио Тинто”-гийн зүгээс гүний уурхайн ажлын эхлэлд зарцуулах 4.2 тэрбум долларыг дэлхийн 20 банк санхүүгийн байгууллагаас авахаар ярьж байгаа аж. Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл хүргэх, боломжит ханган нийлүүлэгчдийг тодорхойлох, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ болон чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутолгой” компани нь Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форумыг ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж