Боловсролын салбарын тэргүүний ажилчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын тэргүүний ажилчид тодорлоо

Өнөөдөр багш нарын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол Улсын хэмжээнд 49 дахь жилдээ, харин дэлхий нийтээрээ 21 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, эрдэм мэдлэг олгох их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа боловсролын салбарынханд БСШУ-ны сайд Л.Гантөмөр баяр хүргэж үг хэллээ.

Энэ хичээлийн жилд 357 мянган багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарт ажиллаж байна. Тэдний дундаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн багш Б.Гансайхан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургуулийн багш О.Мөнхгэрэл, Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн багш Ц. Чимэдрэгзэн нар оны тэргүүний багшаар шалгарлаа.

Харин улсын тэргүүний цэцэрлэгээр нийт дөрвөн цэцэрлэг шалгарсан юм. Тодруулбал Нийслэлийн БЗД-ийн 22-р цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р цэцэрлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг шалгарлаа.

Улсын тэргүүний сургуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургууль тус тус шалгарлаа. 

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн байр дутагдаптайгаас асуудал үүсдэг ч сургалтын чанарын хувьд дэлхий нийтийн хэмжээнд хүргэж ажиллах зорилготой байгаагаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр онцолж байсан. Шинэ хичээлийн жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч өнгөрсөн жилийн шилдгүүдээ тодруулж ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэн турлага солилцох нь зүйтэй гэж үзэн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэдгээ салбарын яамнаас мэдээлж байна.  

Бэлтгэсэн Т.ДАВААНЯМ, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж