Банкууд 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Банкууд 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Төсвийн байгууллагуудын сан­хүү­гийн байдал өнгөрсөн жилийнхээс са­й­жирч, байга­лийн баялгийн үнэ ханш өссөнтэй хол­боотойгоор ор­лого нэмэгдсэн ч Засгийн Газарт зар­цуу­лалтаа хяналт­тай байлгах шахалт мөн нэмэгдсэн. Саяхан батлагдсан төс­вийн нэмэлт тодотголд ДНБ-ийг 4.5 хувиар нэмэг­дэнэ гэж тооцоолсон байна. 2011-2013 оны дунд хугацааны төсвийн тооцооллоор 2011 онд ДНБ-тэй харь­цах төсвийн зардлыг 12.1 хувиар өснө гэж тооцоолжээ гэж Дэлхийн Банкны (ДБ) Монгол Улсын эдийн засгийн талаарх улирлын тайланд дурджээ.
Зардал өсөх гол шалтгаан нь эвслийн улс төрийн намууд иргэн бүрд бэлэн мөнгөөр болон бэлэн бусаар 1.5 сая төгрөг тараана гэсэн амлалт өгсөнтэй холбоотой гэж тэд үзжээ. Хэрвээ намууд энэ амлалтаа хэрэгжүүлбэл инфляц дахин хурдтай өсөж, макроэдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж, өмнө тохиолдож байсан хөөрөөд-хагарч буух цикл дахин давтагдах болно.
Тавдугаар сарын тоо баримтаас үз­вэл инфляц дээшээ өгсөх ханд­ла­гатай байсан бөгөөд жилийн өмнөхөөс 11.7 хувиар нэмэгдсэн байна. Өнгөр­сөн 12 сараас хойш инфляц хоёр ху­виар нэмэгд­сэн. Нийлүүлтийн тал дээр зудтай хол­боотойгоор мах­ны үнэ өссөн бол, цахилгааны үнийг өсгөж зохицуулсан нь үнд нөлөөл­жээ. Харин эрэлтийн тал дээр хоёр­дугаар сард бэлэн мөнгө тараасан нь эдийн засагт нөлөөлсөн байна. Оны эцэст инфляц 20 хувь давах ханд­лагатай байна гэж Засгийн газар тоо­цоолж байна. Түүнчлэн дотоод, гадаадын санхүүгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь санхүүгийн салбараа цэгцлэх шаардлагыг Мон­голд тулгаж байна. Парламентаас Сан­хүү­гийн Тогтвортой Байдлын хууль баталсан нь энэ чиглэлд чухал алхам болж байна. Шинэ хуулиар 2016 оноос хойшоо Оюу Толгой уур­хай­гаас төсөвт орж ирэх асар их ор­ло­гын асуудлыг мөн зохицуулах болно.
Арилжааны өгөгдлөөс үзвэл Мон­голын экспортын хэмжээ ал­гуур сэргэж бай­гаа ажээ. Түүнчлэн зэсийн ханш болон Мон­голын гадаад худалдааны хамгийн том түнш болох Хятадын нүүрсний импортын хэмжээ өсөж байгаа нь энэ байдалд эерэгээр нөлөөлж байна. Монгол төгрөгний ам.доллартай харь­цах ханш тогтвортой байгаа бөгөөд гадаад валютын нөөц өмнө байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна.
Банкны салбарын хувьд зээл олголт өссөн байна. Нийт дүнгээрээ арилжааны банкнууд тавдугаар сарын байдлаар 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Нийт зээлийн хэмжээнд харьцах чанаргүй зээлийн хэмжээ тавдугаар сарын байдлаар 15 орчим хувь байгаа нь өндөр хэвээр байна. Монгол Банк банкны салбарын шинэчлэлийн стратеги баталсан нь олон улсын санхүүгийн салбар дахь үйл явдлуудаас сургамж авсан алхам болсон. Уг төлөвлөгөөг парламентаар батлуулах нь чухал бөгөөд ингэснээр уул уурхайн салбарын өсөлтөнд банкны салбарыг бэлдэх ба ирээ­дүйд учирч бол­зош­гүй банкны дампуур­лууд, эрсдэл, санхүүгийн зардлыг буу­руулах болно.
Үл хөдлөх хөрөнгө, барилгын сал­барт бодит цалин буурах үзэгдэл ажиглагдаж байна. Албан бус судалгаанаас үзвэл энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд иргэдийн цалин дунджаар 10 хувиар өссөн байна. Энэ нь барилгын салбарт ажлын байр нэмэгдэж байгаатай холбоотой. Харин хэрэглээний үнийн индекс нэмэгдсэнтэй холбоотойгоор дун­даж бодит цалин буурсан дүр зураг ажиглагдаж байна гэж Дэлхий Банк­наас Монголын эдийн засгийн та­лаар гаргасан улирлын товч тайланд өгүүлжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж