“Увертюра” хамтлагийн өнөр бүл

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

“Увертюра” хамтлагийн өнөр бүл

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд  хэд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийж, DVD гаргасаны зэрэгцээ ”Тэнгэр ээж минь өршөө”, “Жамаас”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”, “Халуун элгэн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг Монголын ард түмэндээ хүргэж тэдгээрийн талархлыг хүлээж чадсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон түмнийхээ хүндлэлийг хүлээж чамгүй амжилттай яваа “Увертюра” хамтлагийн залуус одоо хувийн амьдралдаа “амжилт” гаргаж явна.

Учир нь залуус бүгд эхнэртэй болж, өнөө маргаашгүй төрөх хүүхдүүдээ хүлээж байгаа жаргалтай зургуудаа өөрсдийн фэйсбүүк хуудсандаа нийтлэх болжээ. Хамтлагийн залуусын эдгээр зургийг харсан фэйсбүүкийн найзууд нь аз жаргал хүссэн сэтгэгдлүүдийг бичицгээж байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж