Өмнөд Солонгосын иргэдийг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын иргэдийг саатууллаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 аяллын онгоцноос энэ сарын 16-ны өдрийн 16.00 цагт 356 ширхэг хар тамхины төрлийн бодис илэрсэн тухай өмнө бид мэдээлж байсан. Уг бодисыг  гаалийн төв лаборторид шинжлэхэд канабис төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогдсон юм. Эл хэрэгт тус өдөр манай улсад зорчин ирсэн  Өмнөд Солонгос улсын 20 гаруй зорчигчийг  холбогдуулан шалгаж, эхний мэдүүлгийг авч эхэлжээ. Одоогоор Улсын мөрдөн байцаах газраас дөрвөн зорчигчийг сэжигтнээр татаад байна.  Тухайн үед хар тамхины төрлийн мансууруулах бодисыг тус боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын байцаагч Б.Жаргалмаа илрүүлэн, Иргэний нисэхийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж