Блаттер албан тушаалынхаа төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.11-нд нийтлэгдсэн

Блаттер албан тушаалынхаа төлөө тэмцэнэ

Йозеф Блаттер

Фото: Christophe Ena / Reuters

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Йозеф Блаттер ингээд шуудхан буугаад өгөхгүй гэдгээ Швейцарийн Schweiz am Sonntag сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Би тэмцэгч хүн.  Тэд намайг устгасан ч миний амьдралын  үйл хэргийг устгаж чадахгүй” гэсэн түүний хэвлэлд өгсөн  ярилцлагаас сонин иш татжээ.

“Аравдугаар  сарын 8-нд  FIFA-гийн Ёс зүйн  хороо Йозеф Блаттер, UEFA-гийн тэргүүн Мишель Платина хоёрыг  90 хоногийн турш хөлбөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцохыг хориглосон юм. Блаттер өөрөө энэ шийдвэрийг давж заалдсан байна. Түүний өмгөөлөгч нар нь шийдвэртэй холбоотой бүх материалыг шаардсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж