Анкарагийн аллагад нэг эрэгтэйг сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Анкарагийн аллагад нэг эрэгтэйг сэжиглэж байна

EPA/SEDAT SUNA

 

Анкара хотод бямба гаригт амиа золиослон  аллага үйлдсэн алан хядагчдын нэгний талаар хэсэгчилсэн мэдээлэлтэй болсон тухай ТГРТ сувгаар мэдээлэв. Тэр амиа золиослогч 25-30 насны эрэгтэй хүн байсан гэж Туркийн нийслэлийн цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Хэргийн газар мөрдөн байцаалт явуулж байгаа цагдаагийн мэргэжилтнүүд алагдаж шархадсан 160 гаруй хүний хурууны хээг авсан байна. Дэлбэрэлтийн газраас 1,5 км-ийн хүрээнд явуулсан үзлэгээр алан хядагчийн байж болох магадлал ихтэй нэгэн хурууны тасархайг олсон байна. Мөн мэргэжилтнүүд биенд нь бөмбөг бэхлэгдсэн байсан гэх цогцсыг олжээ. Одоо ДНК-ийн шинжилгээ явуулж байгаа гэнэ. Анатолийн агентлаг мэдээлснээр  тэсрэх төхөөрөмжид тринитротолуол гэх тэсрэх бодисыг ашигласан байна.

 

Анкарад хийгдсэн аллага нь Шанлыурф мужийн Суручид болсон террортой төстэй  байгаа гэнэ. Долдугаар сард болсон уг халдлагаар “Исламын улс” бүлгийн амиа золиослогч бөмбөг дэлбэлэн 32 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж