Rihanna үдэшлэг зохиогоод завгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Rihanna үдэшлэг зохиогоод завгүй

Rihanna  өөрийн сайн найз Katy Perry-ийн хуримын  өмнө  ганц бие бүсгүйчүүдийн үдэшлэг зохиохоо амласан боловч маш их цаг авч байгаад ундууцаж байгаа аж.

Тэрбээр " Үдэшлэг зохиох нь  миний аяллаас ч  их цаг авч байна. Бүх зүйл нуруун дээр ирсэн нь намайг галзууруулах нь.  Katy-гийн хурим миний мэдэхийн хамгийн сайхан хурим болох байх.  Тиймээс л би энэ үдэшлэгийг  хурим шиг сайхан байлгахыг хүсч байна” гэжээ.

 Үдэшлэгийн гэнэтийн бэлэг нь  бөмбөлөг бас Диснейн баатрууд байна гэж Rihanna ярьжээ. Өдгөө 25 настай дуучин Katy Perry Russell Brand нарын удахгүй болох хуримын цуу аль хэдийн хүмүүсийн дунд тараад байгаа аж.  

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж