75-р тогтоолыг эсэргүүцэж жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

75-р тогтоолыг эсэргүүцэж жагсаал хийнэ

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай 75-р тогтоолыг судлан үзэж, салбарын мэргэжилтнүүдтэй газар дээр нь очиж ажиллан, нутгийн ард иргэдтэй биечлэн уулзсан билээ. Халх голын бүс нутагт ажилласан эрдэмтэн судлаачдын багийн ажлын дүнд “Хөгжил хүн” бодлого судалгааны хүрээлэн “Хөдөө аж ахуйн халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэрт өгөх урьдчилсан дүгнэлт”-ийг боловсруулж, 2015 оны 9-р сарын 29-нд УИХ гишүүд болон Засгийн газрын гишүүдэд илгээсэн.

Энэхүү дүгнэлттэй танилцсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дэмжиж ажиллахаа илэрхийсэн албан тоот бидэнд ирүүлсэн болно. Эх орны газар шороо, тусгаар тогтнолын суурь асуудалд хойрго хандаж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь олон нийтийн болон нутгийн иргэдийн сэтгэлийг ихээхэн түгшээж байна.

Халх гол сумын иргэдийн хүсэлтээр Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) дээрх 75-р тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцлийн жагсаалыг аравдугаар сарын 28-ны өдрийн 10.00-16.00 цагийн хооронд Чингис хааны талбайд хийхээр товлосоноо мэдэгдэж байна.

Эх орон, газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө бидэнтэй нэгдэхийг Монгол ХҮН бүхэнд уриалж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Нам

2015 оны 10-р сарын 15


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж