Линдси Лохан ерөнхийлөгч болно гэв үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Линдси Лохан ерөнхийлөгч болно гэв үү?

Линдси Лохан

Фото: Jonathan Alcorn / Reuters

Америкийн жүжигчин, дуучин Линдси Лохан рэп дуучин Канье Уэстын араас АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ Instagram-ын бүртгэлтэй хүмүүст зарлав. “Би 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна. Биднийг шилдэг хүмүүс байхыг уриалан дуудаж байгаа Канье Уэстэд баярлалаа” гэж жүжигчин бүсгүй зургийнхаа дор бичжээ.

"MTV Video Music Awards" шагналын ёслолын үеэр Канье Уэст ерөнхийлөгч болох хүсэлтээ  илэрхийлсэн юм. Интернэтийн хэрэглэгч нар  дуучныг тэрбумтан Трамптай харьцуулаад  дажгүй сонголт хэмээн дэмжсэн байлаа.

Лохан хүүхэд наснаасаа кинонд тоглож эхэлсэн бөгөөд “Эцэг, эхэд тавьсан урхи”, “Галзуутай уралдаан”, “Амжилт хүссэн үнсэлт зэрэг киногоор тэр олонд танигдсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж