Өмнөд Калифорнид хүчтэй шуурга дэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Калифорнид хүчтэй шуурга дэгдэв

Monica Almeida/The New York Times

 

АНУ-ын Өмнөд Калифорнид хүчтэй шуурга шуурч, усан бороо орсны улмаас шавар усны  урсгалд хэдэн зуун машин шигдэж, замын түгжрэл үүсгэсэн тухай FoxNews мэдээлэв.

 

Лос-Анжелес тойргийн Антилоп хөндийд хамгийн их хохирол учирчээ. Тэнд машин замуудын  зарим хэсэг бүрэн  хаагдаж, хөдөлгөөн зогсчээ.

 

Шавар, шорооны урсгал зарим газарт 1,8 метрийн зузаантай хуримтлагдсан байна. Хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Эрх баригчид  гамшгийн үр дагаварыг арилгахад нилээд хэд хоног хэрэгтэй гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж