“Sharp” ухаалаг утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

“Sharp” ухаалаг утсаа танилцууллаа

Японы “Sharp” компани ухаалаг гар утасны шинэ загвараа танилцууллаа. “Robohon” нэртэй гар утас нь 19.5 см урттай, 390 грамм жинтэй. Гаднаасаа хар хослолтой робот мэт харагддагаараа бусад ухаалаг гар утаснаас онцлог болжээ. Робот гар утас нь дуудлага хийж, захиа бичихээс гадна ярьж, бүжиглэж чадна. Түүнчлэн энэхүү гар утсыг проекторын зориулалтаар ч ашиглах боломжтой. Гэхдээ дэлгэц нь бусад гар утаснаас хамаагүй жижиг, ердөө хоёр инчийн хэмжээтэй аж. “Sharp” компани шинэ бүтээгдэхүүнээ 2016 оны эхний хагаст Японы зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ одоогоор дээрх гар утасны үнийг эцэслэн тогтоогоогүй байна. Тус компани өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 13 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд өргөн хэрэглээний цахилгаан хэрэгслүүд нь “Apple”, “Sony”, “Samsung” брэндүүдийн өрсөлдөөнийг давж гарч чаддаггүй байна. Тиймээс бусдаас өөр гар утасны загвараа танилцууллаа гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж