Буяны ажилд саад болохгүй гэв

2015 оны 10 сарын 20

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эзэмшлийн хоёр гараашийг чөлөөлж, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд  урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай авто зам шинээр гаргахаар, зураг төслийг нь нийслэлээс боловсруулжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг байна. Иймээс дээрх замыг шинээр гаргаж, Энхтайваны өргөн чөлөө дахь замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар болсон байна.

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн хоёр гараашийг  чөлөөлсөн боловч “Монгол контракт” ХХК нь газар чөлөөлөх ажилд хүндрэл учруулсан тухай нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд шүүх эмнэлгээс шарил тээвэрлэдэг. Иймээс шинээр зураг төслийг дагуу шүүх эмнэлгийн хойд талын замыг ашиглаад эхлэвэл замын хөдөлгөөний ачаалал буурч, буяны ажил болон бусад үйл ажиллагаанд саад болохгүй зэрэг олон эерэг өөрчлөлтүүдийг авчрах юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна