БЗД-ийн АХХ-ны Ерөнхий зохицуулагчаар М.Тулгат сонгогдлоо

2015 оны 10 сарын 20

“Монголоо Шинэчилье” уриатай Ардчилсан Хүчний Холбоо ТББ-ын Баянзүрх дүүргийн салбар холбоо ээлжит 2-р бага чуулганаа энэ сарын 10-ны өдөр хийжээ. Бага чуулганаар журмаа шинэчилэн баталж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн АХХ-ны Ерөнхий зохицуулагчаар М.Тулгатыг сонгожээ. Мөн тус салбар холбооны Удирдах Зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ц.Болд, Т.Энхбаяр, И.Цэрэн-Онолт, Б.Баянмөнх нар олонхийн саналаар сонгогдсон байна.

Шинэ Ерөнхий зохицуулагч М.Тулгат нь Японы Кёотогийн Их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн, АХХ-ны Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИХ-ын Тэргүүлэгч гишүүн юм. Тэрээр БЗД-ийн АХХ нь ардчилсан үзлийг дэлгэрүүлэх, баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, ардчилсан үзэлтэй, өндөр ёс зүйтэй залуу улс төрчдийг бэлтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэсэн байна.   

Чуулганы үеэр “Хот, дүүрэг төлөвлөлт”, “Дэлхийн худалдааны гудамууд” сэдэвт илтгэлүүд тавигджээ.


Холбоо барих хаяг:

BayanzurkhAXX@gmail.com

www.twitter.com/BayanzurkhAXX

www.facebook.com/BayanzurkhAXX

Утас: 99704077

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна