Гэсэр ламыг сууринд нь залах талаар мэдээлнэ

2015 оны 10 сарын 20

10.00 цагт: Их буянтан гэсэр ламтан Ц.Чүлтэмжамц, агримба Р.Санжайжав нарыг Архангай аймагт нь залахаар болсон тухай хэвлэлийн хурал  Ханбүргэдэй төвийн 11-р давхарт болно.

11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох, бүсэд нийлүүлэгдэх түлшний татаасын тухай, Тэргүүний тохижилт үйлчилгээтэй эрүүл мэндийн байгуллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах тухай, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр, Багахангай дүүрэгт гар аргаар алт олборлож буй иргэдийн талаар асуудлыг хэлэлцэнэ.

14.00 цагт: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" арга хэмжээтэй.

14.00 цагт МУИС-ын дугуй зааланд Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Митчелл Рудд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол болно.

09-15.00 цагт Монгол улсын засгийн газар, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.Үр дүнтэй үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна