“Ээжээ сайн байна уу” хөшөө болов

2015 оны 10 сарын 20

Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалангийн “Ээжээ сайн байна уу” зураг Дорнод аймгийн төвд хөшөө болон мөнхөрчээ. Ардын зураач Д.Амгалан “Миний эх орны өглөө” цуврал зураасан зураг, “Капитализмыг алгасч” зурагт хуудас, “Фронтын бэлэг”, “Жаахан шаргын нутгаар”, “Эмч ирлээ” зэрэг алдарт бүтээлүүдийг туурвисан юм. Мөн тэрээр Монгол хүний сэтгэлд хоногшин үлдсэн “Ээжээ сайн байна уу?” өнгөт хулдаасан зургаа өөрийн балчир охидоос санаа авч зурж байжээ.

 Т.СОЛО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна