47 шонхор шувууг хил нэвтрүүлэх гэж байжээ

2015 оны 10 сарын 20

Өнгөрөгч баасан гаригт Украйн улсын иргэн А, Сэлэнгэ аймгийн иргэн М, Н нар Хөвсгөл аймгийн Ханх сумаар дамжин 47 шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Энэ талаар анх нутгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Энэ дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг шалгалт явуулж илрүүлсэн байна.

Албаныхны мэдээлж буйгаар Н-ийн гэрт хийсэн үзлэгээр байшингийн дээвэрт байрлах хонгилд 47 шонхор шувуу нуусан байжээ.

Дашрамд дуулгахад шонхор шувуу бол Монголын үндэсний бахархалт шувуу гэдэг утгаараа агнахыг хориглосон байдаг билээ. Харин бэлгэдлийн журмаар тодорхой тоогоор л агнах зөвшөөрөлтэй байдаг аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна