Дүрвэгсэдэд 27 тэрбум евро зарцуулна

2015 оны 10 сарын 20

Фото: Getty Images

 

Германы тэргүүлэх банкны шинжээчдийн үнэлгээний дагуу 2016 оны эцэс гэхэд хоёр сая дүрвэгч Германд орж ирсэн байх гэнэ. Тэднийг суурьшуулах шууд болон шууд бус зардал нь 27 тэрбум евро болох ажээ.



Германы  цагаачлалын хямралын талаарх илтгэлдээ Commerzbank банкны шинжээчид ийнхүү дурджээ.   Энэ оны эцэс гэхэд 600 мянган хүн  Германы нутаг дэвсгэрт бүртгүүлсэн байх бөгөөд 2016 онд тэдний тоо 1,45 сая хүртэл нэмэгдэх болно хэмээн шинжээчид дүгнэв.  Гэхдээ  ирэх жилд Герман энэ онд орж ирсэн хүмүүсээс 500 мянган дүрвэгчийг буцаасан тохиолдолд энэ дүгнэлт нь  үнэний хувьтай болно гэж  Commerzbank  онцложээ.



Тус банкны ерөнхий эдийн засагч Йорг Кремерын хэлснээр, дүрвэгсдийг байрлуулах,  халамжийн мөнгө төлөх, тэднийг нийгэмд интеграцлахад 2015 онд  тус улс найман тэрбум евро, 2016 онд 19 тэрбум гаруй еврог  шууд болон шууд бусаар зарцуулах ажээ.

 

График, ба мэдээлэл: Commerzbank. Immigration to Germany – the facts [PDF]

 

Германы засгийн газар нэг цагаачид дунджаар сард 978,70, жилдээ 11,7 мянган евро зарцуулах болно гэж Commerzbank тооцов. Энэ мөнгөнөөс  нэг цагаачийн сарын хэрэглээг  216 еврогоор буюу  хоол хүнс болон бусад зардалд тооцож, мөн  143 еврог хувийн зардалд зориулах  гэнэ.  Цагаачийг  орон сууцаар хангахад сардаа 370  евро, эмнэлэгийн зардалд сардаа 250  евро зарцуулах тооцоо хийжээ

 

График, болон мэдээлэл: Commerzbank. Immigration to Germany – the facts [PDF]

 

Харин Европын холбоо нь “дүрвэгч” гэсэн статусаар Балканы орнууд болон Украины хүмүүсийг хүлээн авахад хязгаарлалт тавихаар зарим улстөрчид яриад эхэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна