УИХ хууль зөрчсөн эсэхийг Цэцийн их суудлын хуралдаанаар шийднэ

2015 оны 10 сарын 20

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлсон энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ. 

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан байна. Иймд дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна