УИХ-д хандаж уриалга гаргалаа

2015 оны 10 сарын 20

“Хавдрын эсрэг хамтдаа” фэйсбүүк группийн гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар ХСҮТ-ийн өргөтгөлийн  барилгын төсвийг 2016 оны төсөвт суулгаж батлахыг УИХ-ын дарга, гишүүдэд уриалж буйгаа мэдэгдлээ. Уг групп нь хавдраар өвчилсөн болон хавдраар дотны хүнээ алдсан хүмүүсийг танилцуулж, туршлага судалж мэдэх, урьдчилан сэргийлэх мэдлэг түгээх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагджээ. Группын 3000 гишүүд нэгдэж, ХСҮТ-д компьютер томографи аппарат суурилуулж, өргөтгөлийн барилгын хөрөнгийг 2016 оны улсын төсөвт  оруулахыг УИХ-ын гишүүдэд уриалж байгаа аж. “Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орны хүлээгдэл эрс багасч оношлогоо, эмчилгээний хүртээмж сайжирч, Монгол хүний алтан амийг цаг алдалгүй аврах боломж бүрдэнэ. Мөн гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасган эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна” гэж группын үүсгэн байгуулагч Э.Сувдмаа хэлж байв. “Хавдрын эсрэг хамтдаа” фэйсбүүк группын гишүүд, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн санаачилсан “Цензургүй яриа хавдрын эсрэг” аяныг дэмжин оролцож байгаа юм байна.

 Г.ТУУЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна