Өвөрмонгол иргэнийг дарамталж, хууль бусаар цагдан хорьжээ

2015 оны 10 сарын 20

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын албан хаагч гурван залуу  Монгол Улсад гурван сарын хугацаатай ирсэн Өвөрмонгол иргэнийг долоо хоног дарамталж, хууль бусаар цагдан хорьж байсан гэсэн мэдээлэл цахим ертөнцөд өрнөж байна. Тэд өрөөндөө хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аж. Хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд эл хэрэг энэ сарын 1-7-ны хооронд болсон байна.

Ц.БАЯР

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна