Үнэртэн цуглуулах нь баян хүний л хобби юу?

2015 оны 10 сарын 20

Ochko's Hobby Page

Найзуудаа би сүүлийн үед манай хуудсан дээр бичигдсэн зарим пост болон комментуудыг уншаад энэ нийтлэлийг бичихээр шийдлээ. Үнэртэн цуглуулах нь зѳвхѳн баян чинээлэг хүмүүсийн л хобби юу? эсвэл бусаддаа ѳѳрийн сүрчигний цуглуулгаа харуулах нь ѳѳрийнхѳѳ хѳрѳнгѳ санхүүг гайхуулж байгаа хэрэг үү?

Энэ асуултуудын хариу тийм ч бас үгүй ч байж болох ба аль аль нь хариулсан эзэндээ зѳв. Яг үнэндээ та үнэртнийг ямар ѳнцгѳѳс харахаас л бүх зүйл шалтгаална.

Хэрвээ та үнэртэн гэгч зүйлийг зүгээр л нэг тансаг хэрэглээ, эд материал гэж харвал үнэхээр л мѳнгѳтэй хүмүүс эд хѳрѳнгѳѳ гайхуулж байгаа мэт. Гэхдээ та сүрчгийг урлаг гэж харвал та эд материал биш нэгэн тѳрлийн урлагын бүтээлийн цуглуулга, жижигхэн үнэртний музейд зочилж байгаагаа ухаарах болно. Жишээ нь Парисийн Луврын музейд байгаа Мона Лиза - г олон нийтэд дэлгэн харуулж байгаа нь ердийн нэг үнэтэй эд хѳрѳнгѳ гайхуулсан хэрэг мэдээж биш, харин хүн тѳрѳлхтѳний түүх соёлын ѳвийн нэг хэсэг, үнэлж баршгүй урлагийн бүтээлийг таниулж байгаа хэлбэр гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Тиймээс би үнэртнийг урлаг талаас нь ойлгоосой гэж уриалж байна. Бид зүгээр нэг эд зүйл биш урлагийн бүтээлээр гэрээ, ѳѳрийгѳѳ бас эргэн тойрноо чимэж байгаа юм шүү дээ.

Гэхдээ ингэж үнэртэн цуглуулахад их мѳнгѳ орно, тэгэхээр зѳвхѳн баян хүмүүс л энэ хоббиг хѳгжүүлэх боломжтой шүү дээ гэж хэн нэг нь хэлэх байх. Нэг бодлын энэ нь үнэний хувьтай. Үнэртэн нь үеийн үеэд тансаг хэрэглээ байж ирсэн. Ѳндѳр үнэтэй сүрчигнүүд 100 мл нь 1000 доллараас эхлээд 30 хан мл нь 175000 паунд буюу 419.218.000 тѳгрѳгийн үнэтэй сүрчиг ч бий. (Clive Christian The No.1 Passant Guardant) Миний үнэртэж үзсэн хамгийн үнэтэй сүрчиг 2500 паунд буюу 7.328.980 тѳгрѳгний үнэтэй байв. (Roja Dove Haute Luxe)

үргэлжлэл

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна