Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

2015 оны 10 сарын 20

Сэтгүүлч:
Дорноговь

Дорноговь аймагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд хотод тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн хүрээнд “Эргэн дурсахуй” үе үеийнхний уулзалт, “Зуун давтсан түүхтэй Дорнын говийн үйлдвэрчний эвлэл” баримтат кино, “Эв нэгдэл-Хөгжлийн төлөөх он жилүүд” баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо.

Баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд оролцон ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хөдөлмөрчин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, үйл ажиллагааг нь дэмжин сайшааж, хөгжил дэвшил рүү хөтөлж явдаг үе үеийн Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, идэвхтэн сонгуультан, гишүүдэд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, хөдөлмөрчин түмний дуу хоолой болох их үйлст нь амжилт хүслээ.

Мөн Дорноговь аймагт үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан, “Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй, хамт олноо манлайлан, амжилттай ажиллан яваа гишүүдийг ИТХ-ын шагнал, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл” болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны шагналуудаар шагналаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна