Өөрийгөө үргэлж урамшуулж, зоригжуулах 5 алхам

2015 оны 10 сарын 20

Дэлхийн топ илтгэгч нарын мөрдөхөд хялбар, энгийн жорыг та бүхэнд танилцуулж байна. Бид урамшуулж, зоригжуулах тухай олон удаа нийтлэл оруулж байсан боловч дэлхийн топ илтгэгч Омар Периугийн богино бас амттайхан жорыг та бүхэндээ толилуулж байна.

1. Үргэлж зорилготой хөдөл. Хэрэв та яагаад тухайн зүйлийг хийгээд байгаагаа мэдэхгүй байгаа бол таны хийж байгаа тэр зүйл буюу амьдралын нэгээхэн хэсэг тань утгагүй байна гэсэн үг. Та амьдралдаа утгагүй үйлдлүүд хийгээд л байх юм бол таны амьдрал бүхэлд ээ ямар ч утга учиргүй, зүг чиггүй өнгөрөх болно. Та өөрийн зорилготой уялдуулан хийж байгаа үйлдэл бүрээ хянаж байх нь хийж байгаа юм бүхэн тань таныг өөрчилдөг. Хийж байгаа үйлдэл бүртээ зорилготой байх нь таныг хазайлгахаасаа илүү амьдралаа илүү зорилготой болгоход тусална.

2. Өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлага хүлээ. Ихэнх хүмүүс энэ ойлголтыг буруугаар ойлгодог. Тэд сайн зүйл хийвэл нэр хүндтэй болж, буруу зүйл хийвэл гутамшиг болно гэж боддог. Гэхдээ хариуцлагаа хүлээх гэдэг нь нэр хүнд эсвэл гутамшгийн тухай асуудал биш юм. Хариуцлага хүлээх гэдэг нь та дараа нь юу хийх тухай юм. Хэрэв та өөрөө өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлагатай байдаг бол таны хийсэн үйлдлээс ирээдүйд урган гарах ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрч эзэн нь байх хэрэгтэй. Та саад тотгор тохиолдсон ч бай зорилгоо биелүүлэхийн төлөө үргэлж урагш давшиж байх хэрэгтэй.

3. Төгс зүйлийг хүлээх хэрэггүй, зүгээр л хий! Төгс зүйлийг хүсдэг хүмүүс тэд ямар нэг үйлдэл хийлээ гэхэд гарсан үр дүнд тааламжтай байж чаддаггүй яагаад гэвэл үр дүн нь үргэлж төгс биш байдаг эсвэл үйлдэл хийхээсээ өмнө төгс зүйлийг хүсдэг учраас амьдралд хамгийн сүүлд хоцрогчид байдаг. Амжилтын жинхэнэ баяр баясгалан таны юуг амжилттай хийж бүтээсний үр дүнд гарч ирдэггүй , амжилтанд хүрэхийн тулд хичээж чармайж байгаа таны хичээл зүтгэлээс ирдэг юм шүү дээ. Энэ дэлхий дээр цор ганц төгс зүйл бол та ямар ч үйлдэл хийхэд төгс эрх чөлөөтэй байна гэдэг нь чухал шүү дээ. Харин яг одоо хүлээх хэрэггүй хий.

4. Амжилтанд хүрэхийн тулд эрч хүч шаардлагатай учраас зөв хоолло. Манай соёлт ертөнц хүмүүсийн насыг богиносгодог, хүмүүсийг донтуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэдгээс болж, өөрсдөөсөө шалтаалж хэт таргалах өвчинд нэрвэгдээд байна. Тэдгээрээс болж маш их зардал гаргаж байна. Гэхдээ тааралдсан болгоноо идээд бай гэж хэлээгүй байна л даа. Хэрэв та эрч хүчтэй байхыг хүсч байгаа бол, тэр эрч хүчээрээ зорилгоо биелүүлэхийг хүсч байгаа бол өөрийн бие мах боддоо эрч хүчийг бий болгож чадах “түлш” өгөх хэрэгтэй.

5. Урам зоригтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Шинжлэх ухааны маш олон судалгаагаар таны эргэн тойронд байгаа хүмүүс таны үйл хөдлөлд нөлөө үзүүлж байдаг гэдгийг батлан харуулсан байдаг. Тэд таны хувьд ямар зүйл “хэвийн”-нд тооцогддогийг тодорхойлсон байдаг ба хүмүүс өөрсдийн тодорхойлсон тэр түвшнээс дээшлэх эсвэл доошилж болдог. Хэрэв та эрч хүчтэй, зорилготой, дэлхий ертөнцөд өөрчлөлт хийх эрмэлзлэлтэй хүмүүсээр хүрээлүүлдэг бол таны бодож байгаагаар “хэвийн” зүйл юм. Урам зоригтой байх нь таныг “зүгээр” л нэг юм хийх эсвэл таны хэн бэ гэдгийг ойлгох ойлголтыг хязгаарладаг. 

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна