Хиллари Клинтоны зурагтай үсний боолт худалдаанд гарчээ

2015 оны 10 сарын 20

Зургийг: hillaryscrunchies.com

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч болох хамгийн өндөр магадлалтай Хиллари Клинтоныг дэмжигч, Колумбийн холбооны тойргийн Вашингтоны оршин суугчид Морган Жерард, Мередит Файман үсний боолт ба эрчүүдийн бандан алчуурыг Хилларийн зурагтайгаар худалдаанд гаргажээ.  

Аксессуарууд сайтад тавигдсан ба үнэ нь 9,99 - 10,99 доллар гэнэ. Тэд удалгүй  АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн зурагтай иймэрхүү аксессуаруудыг гаргахаар төлөвлөөд байна.

Аксессуаруудыг 28 настай Морган, 26 настай  Мередит хоёр 2015 оны аравдугаар сарын дундуураас  гаргаж эхэлжээ. Бүсгүйчүүд Клинтоныг  ерөнхийлөгч болоход нь  ингэж дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байв. Хиллари Клинтон тэргүүн хатагтай байхдаа үсээ резинээр боодог байсан нь нэгэн үе доог болсон  байлаа.

Өмнө нь график дизайнч байсан тэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх үйлдвэрийг зургаан сар хайсан гэнэ Одоо тэдний бүтээгдэхүүн гүйлгээтэй байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна