Стамбулд “ИУ”-ын дайчдыг бэлтгэх нууц төвийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Стамбулд “ИУ”-ын дайчдыг бэлтгэх нууц төвийг илрүүлэв

Фото: Marcus Golejewski / Geisler-Fotopress / Global Look

 

Туркийн тусгай албаныхан Стамбул хотноо “Исламын улс” бүлэглэлийн террористуудыг бэлтгэх  нууц төвийг илрүүлэн устгажээ гэж  Hurriyet сонин бичив.

 

Цагдаагийн  албаны террорын эсрэг  ангийнхан  Стамбулын Пенпик районы 13 хаягаар мөн хөрш районых нь таван хаягаар нисдэг тэрний дэмжлэгтэйгаар  ажиллагаа явуулан 53 хүнийг цагдаагийн газар хүргэсэн байлаа. Тэдний 29 хүн нь насанд хүрээгүй хөвгүүд байв. Тэд бүгт Узбекистан, Тажикистанб иргэд байв.

 

Террористуудыг бэлтгэх ажлыг  подблийн түрээсийн өрөөнүүдэд явуулж байв. Хүүхдүүдэд  “исламын улсын” эзэлсэн нутаг дэвсгэрийн талаар ярьж өгдөг байсан гэнэ. Эдгээр хүмүүсийг Сири, Иракт илгээн байлдаанд оруулах ёстой байв.

 

Баривчлагдсан хүмүүс Үзбекистаны зүүн хэсгээр ирцгээсэн бөгөөд хууль бусаар туркт амьдарч байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж