Канадын ерөнхий сайд намын лидерээс огцров

2015 оны 10 сарын 20

Фото: © РИА Новости. Алексей Филиппов

 

Канадын ерөнхий сайд Стивен Харпер эрх баригч консерватив нам нь сонгуульд ялагдсаны дараа намын даргаас огцрохоор шийдсэн байлаа. Даваа гаригт явагдсан парламентын сонгуульд нам нь 31 гаруй хувийн санал авч хоёрдугаарт орсон байв.

 

“Би Харпертай ярьсан. Тэрээр надад сонгуулиар сонгогдсон  консерватив бүлгийнхэнтэй уулзан шинэ түр хугацааны лидертэй болохыг зөвлөсөн” гэж намын ерөнхийлөгч Жон Уолш мэдэгдлээ.

 

Консерваторууд парламентын 338 суудлын 102-ыг нь авч байна. Сонгуульд 40 гаруй хувийн санал авч байгаа Жастин Трюдогийн толгойлсон Либерал нам ялжээ. Тэд парламентад 189 суудал авсан байна.

 

Ердийн олонхийн санал авсан намын дарга нь  ерөнхий сайд болдог.  Стивен Харпер дөрвөн бүрэн эрхийн хугацаанд ерөнхий сайд хийж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна