Фейсбүүк хэрэглэгчдэдээ анхаарал тавина

2015 оны 10 сарын 20

Төрийн байгууллагуудтай холбоотой хакеруудын хяналтад орсон хэрэглэгчдэдээ “Facebook” компани анхааруулга өгдөг болох тухай тус компанийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Алекс Стамос мэдээлжээ.

“Төрийн албан тушаалтнууд болон байгууллагуудтай ойр хакеруудын үйлдэж буй халдлага өөр бусад хакерын халдлагуудтай харьцуулахад улам бүр аюултай болж байгаа учир ийм арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.

“Facebook дэх таны хуудас төрийн ашиг сонирхолд ажиллаж байж магадгүй хакеруудын халдлагын бай болсон гэж бид үзэж байна” гэсэн мэдээллийг дээрх хакеруудын халдлагад өртсөн хэрэглэгч бүр хүлээж авах аж. Ингэхдээ хэрэглэгчдэд хувийн мэдээллийг нь хамгаалдаг “Facebook”-ийн тусгай алба руу орохыг зөвлөнө.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна