Монголбанкны ерөнхийлөгчид хов сонсгоё

2015 оны 10 сарын 20

Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар АТМ машинаас бэлэн мөнгө авах үед суутгаж байсан шимтгэлийн хэмжээг бууруулсан. Уг тушаалаар арилжааны банкуудад мөрдөгдөж байсан "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" өөрчлөгдсөн баймаар. Учир нь АТМ болон ПОБ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авахад шимтгэл нь 100 төгрөг байсныг энэ тушаалаар 40 төгрөг болгон бууруулсан байдаг.  Мөн их дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 300 төгрөг, бага дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 180 төгрөгийн шимтгэл авахаар болсон.  Гэтэл манай арилжааны банкууд энэ тушаалыг биелүүлээгүй л байна гэж сошиал ертөнцийнхөн шүүмжилж байна. Тухайлбал, зарим банкны АТМ-ээс мөнгө авахад 300-500 төгрөг суутгасан хэвээр байгааг Монголбанкны ерөнхийлөгчид ховломоор байна

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна