Түүхэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2015 оны 10 сарын 20

Мэндчилгээ

Өнөөдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр монголын ард түмэн Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх нийтийн санал асуулгад оролцож, анхны ардчилсан сонголтоо хийсэн 70 дахь жилийн түүхэн өдөр тохиож байна.

Бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны 487.409 хүн оролцож бүгд тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа өгсөн нь монголчуудын ардчилсан сонголтын үр дүн байсан юм. Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн санал асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ бид бахархаж байна.

Энэ түүхэн өдрийг тохиолдуулан монголын нийт ард түмэндээ баярын мэнд хүргэж, тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүн бүр хичээл зүтгэл гарган ажиллахыг уриалж байна.

 

Монгол Улсын Их Хурлын дарга

Зандаахүүгийн Энхболд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна