Авто замын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна

2015 оны 10 сарын 20

Сэтгүүлч:
Орхон

Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрөгч 14 хоногийн хугацаанд шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийн талаар мэдээллийг хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга М.Жанболат өглөө. Аймгийн засаг дарга өмнөх шуурхайгаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд боловсрол соёл урлаг, авто зам, гэрэлтүүлэг, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний шинэчлэл зэрэг 4 чиглэлд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дээрх ажлын хэсгүүдээс хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээллийг ирүүлжээ. Тухайлбал 2015 оны авто замын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгааг хэллээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Инженерийн шугам сүлжээний 16 ажил хийгдэж байгаагаас одоогийн байдлаар ажлын явц 70 хувьтай байна.

Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд Уртын гол, Яргуйт, Наран, Их залуу багуудад гэрэлтүүлгийн ажил хийгдэж дуусчээ. Харин Булаг, Шанд, Говил багийн гудамжны гэрэлтүүлэг хийх ажил явагдаж байгаа гэдгийг хэллээ.Сүүлийн 3 жилийн хугацаанд Орхон аймагт 5 цэцэрлэг ашиглалтанд орж 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга унага, бүжинхэн зэрэг цэцэрлэгийг 11-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулах учраас холбогдох байгууллага энэ чиглэлд анхаарч ажиллах, мөн цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа учир өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж, бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгасан байхыг үүрэг болголоо.

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна