Заавал очиж сонсъё

2015 оны 10 сарын 21

Daisy урилга явуулжээ. Намрын навчистай, зөөлөн цастай үдшүүдийн нэгэнд түүний дуутай хамт. Ямар таатай өдөр байх бол оо...

Хэзээ ч сонссон хуучирдаггүй, хэдийд ч дуулсан сэтгэл догдлуулдаг залуу хатагтайн амьд тоглолт аравдугаар сарын 24-нд болно. Дандаа л даруухан, цомхон газар сонгож, найзууд, үнэнчхэн сонсогчдынхоо хүрээнд дуулж өнгөрүүлдэг амьд үдэш “Gandan Live House”-т болно.

Бямба гаригийн үдэш байх нь. Яасан сайхан дуу сонсох бол оо...

Хамт Daisy-гийн үдэшт очьё.

Дараа нь тэр хэсэгтээ завгүй, шинэ цомгийн дуунаас өөрийг бодохгүй гэсэн. Тэгэхээр мөд уулзахгүй нь. Заавал очиж сонсъё.

Б.БАДМАА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна