“Эрдэнэс ТТ”-н ажилчид дараагийн тэмцэлд шилжинэ гэв

2015 оны 10 сарын 21

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд гурав дахь өдрөө суулт хийж байна. Одоогоор удирдлагуудын зүгээс тэдэнд дорвитой хариулт өгч, асуудлыг шийдвэрлээгүй байна гэв. Тиймээс өнөөдөр ажилчдын зүгээс Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Ажилтнуудын зүгээс “Бид өнөөдөр гурав дахь өдөр суултаа үргэлжлүүлэх гэж байна. Гэтэл компанийн удирдлагууд тодорхой хариу хэлээгүй. Өнөөдөр 17.00 цагаас удирдлагуудын уулзалт болно гэсэн. Энэ уулзалтаар тодорхой шийдвэр гарахгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр ярилцаж байна” гэлээ.


Сануулахад, тэдний ажилладаг Австралийн компанийг Хятадын компанид шилжүүлсэнтэй холбогдуулан 200 гаруй ажилтныг шууд Хятадын компанийн мэдэлд өгсөн гэж ажилчид мэдээлж байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор компанийн удирдлагууддаа хандаад байгаа юм. Тэд "Хятад компани ганцхан жилийн ажлын баталгаа өгсөн. Энэ нь банкинд зээлтэй ажилтнуудын амьдралын баталгааг үгүй хийж байна"  гэж үзэж байгаа юм.

Суулт зарлаж буй ажилтнууд дараах хоёр шаардлагыг тавьж байна:

  1. Хятадын компани руу шилжүүлсэн 200 гаруй ажилтныг эргүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяанд ажилд авах,

  2. Хамтын гэрээ хэлэлцээрийг нэн даруй хийх,

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна