Хятадын 12-р таван жилийн 14 амжилт

2015 оны 10 сарын 21

Хятад шинэ таван жилийн 13 дахь төлөвлөгөөгөө батлахаар бэлтгэж байна. Түүний дагуу 2016-2020 онууд хөгжих шинэ чиглэлүүдийг тодорхойлох юм. Төлөвлөгөөний гол чиглэлүүд аравдугаар сарын сүүлчээр Хятадын коммунист намын Төв хорооны бүгд хурлын дараа тодорхой болох ёстой. Коммунист намын лидерүүдийн хурал аравдугаар сарын 26-29-ны хооронд явагдах юм.

 

Тус орны удирдлагын хурал дээр дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт өнөөгийн %-иас буурч байгааг ярих болно. Мөн улсын үйлдвэрүүдийн шинэчлэл, санхүүгийн салбарын либералчлал, аж үйлдвэрийн баазын сэргээн сайжруулалт , экологийн үзүүлэлтийг сайжруулах зэрэг асуудлууд бас яригдах ажээ. Үүний хажуугаар ирэх онд Хятад Ази дахь дипломат нөлөөгөө нэмэгдүүлэх болно.

 

Шинэ таван жилийн төлөвлөгөөг батлахын өмнө Bloomberg 12-р таван жилийн үр дүнг судлан үзжээ. Өнгөрсөн таван жилд төлөвлөгдсөн 17 зорилтынхаа 14-ийг биелүүлсэн байна гэж тус агентлаг үзлээ. Инноваци болон экспортын үзүүлэлт хоцролтой гарсан аж.

 

Инфографик: bloombergbriefs.com

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна