Луувангийн шүүс уусаар хавдраасаа салсан түүх

2015 оны 10 сарын 21

Ходоодны хавдартай химийн бус аргаар тэмцэж эдгээсэн эмэгтэйн "Хавдрыг луувангийн шүүсээр эдгээх нь" номоос хүргэж байна. 2012 онд Анн Камерон эмнэлэгт шинжилгээ өгөхөд ходоодны хорт хавдрын гуравдугаар үед орсон гэсэн онош гарчээ.

Түүний хувьд энэ нь анхны тохиолдол биш байсан юм. 2005 онд Аннын нөхөр нь ходоодны хорт хавдартай болж химийн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн удалгүй нас баржээ.

Тэрээр нөхөртэйгээ адилхан химийн эмчилгээнд орохыг хүссэнгүй. Зургаан сарын дараа хавдар дөрөвдүгээр үе рүүгээ орсон ч тэрээр химийн эмчилгээ хийлгэлгүй өөр эмчлэх арга зам хайсаар байжээ. Анн удалгүй 26 насандаа арьсны хорт хавдар туссан ч гэсэн луувангийн шүүсээр эмчилсэн хүний түүхийг сонсчээ. Ralph Core гэдэг тэр хүн өдөрт 2,5 кг луувангийн шүүс уудаг байсан тухайгаа бичсэн байжээ. Анн эргэлзэлгүйгээр 2,5 кг луувангийн шүүсийг өдөр болгон ууж эхэлсэн байна. Сар хагасын дараа шинжилгээ өгөхөд хавдрын ургалт зогсож, тунгалаг булчирхай буурсан гарчээ. Дөрвөн сарын дараа ходоодны эсүүд буцаж хэвийн болж, хавдар багассаар байж.  Найман сарын дараа хавдар бүрэн эдгэрч Анн эрүүл саруул болжээ.

Эх сурвалж: hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна