Ж.Батзандан гишүүн Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудлуудаар гарц хайх хэлэлцүүлэг өрнүүллээ

2015 оны 10 сарын 21

 

УИХ-ын гишүүн Ж.Бат­­зандан “Баянзүрх дүүрэгт тул­­гамдаж буй асуудал” уулзалт, хэлэл­­цүүлгийг зохион байгуулсан. Ингэхдээ ихэвчлэн газар болон дахин төлөвлөлттэй холбоотой, маргаан дагуулж буй асуудлуудыг хөндөн ярилцахаар болсон байв. Тиймдээ ч тус дүүрэгт ажиллаж, амьдардаг иргэд болон Нийслэлийн зарим байгуул­­лагын төлөөлөл оролц­­сон. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн тоонд ордог Баянзүрхэд өдгөө газартай холбоотой маргаан нэлээд бий болсон аж. Энэ нь ихэнхдээ газрыг давхар олгосон эсвэл дахин төлөвлөлт, гэр хорооллыг барилгажуулах зэрэгтэй хол­­боотой байдаг. Тиймээс өчигд­­рийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг урьсан ч тэрбээр хариу өгөлгүй “алга” болжээ.

 

Юутай ч төрийн байгууллагуудын албан тушаалтнуудыг ийнхүү урьж ирүүлэн иргэдтэй уулзуулах нь сонгогдсон гишүүний үүрэг гэдгийг Ж.Батзандан хэлж байв. Хэдийгээр өөрөө бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй ч хэлэлцэн, тохиролцож, хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих нь нээлттэй байгаа гэдгээ ч дуулгасан.

 

Тус дүүргийн газартай холбоотой асуудлыг иргэдийн хувьд цахим олголтоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдаж чадахгүй байгаа болон байгаа газарт нь “шинэ” эзэн бий болчихоод байгаа талаар хэлж байлаа. Мөн нийтийн эзэмшилд барилга барьж буй тухай, барилга барихаар төлөвлөсөн ч тухайн хэсэгт оршин сууж байсан иргэдийг хохироож байгаа талаар тус бүртээ өөрсдийн зовлонгоо тоочиж байв.

 

 

Энэ уулзалтад Шар хад орчимд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөл ч ирсэн байлаа. Тэдний хувьд хотын ажил буюу Техникийн захуудыг нийслэлийн баруун захад, барилгынхыг зүүн зүгт гаргана гэж байгааг эсэргүүцээгүй. Харин өнөөг хүртэл ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж ирсэн газруудыг нь үнэгүйдүүлэхгүй, очиж ажиллах орчин нөхцөлийг нь бууруулахгүй, замын түгжрэл, амьдрах боломж зэргийг нь зохицуулчихвал асуудлыг арай өөрөөр хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн.

 

 

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг төлөөлж ирсэн. Гэрээ байгуулж газраа өгсөн иргэдийг маш их хохирч байна. Анх гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөр 700 мянган төгрөг өгнө гэж байсан ч одоо 300 мянган төгрөг өгч байна.БЗД-ийн 13,14 дүгээр хороонд дахин төлөвлөлт эхлүүлсэн компаниуд ажлаа зогсоочихсон байсан. Харин Ж.Батзандан гишүүн хорооны уулзалтаараа ирээд Бүрд, Моннис компанийн удирдлагуудыг дуудаад ажил юунд зогсоод байгаа юм, иргэдийн эрх ашиг яагаад алдагдаад байна гэж хэлэлцүүлэг явуулж асуудлыг анхааралдаа авч байж одоо барилгын ажил эхэлсэн. Иргэдийг бол хүлээж авахгүй бүр уулзахгүй гэрээ хийсэн газар авсан гээл таг.Одоо ашиглалтад орсон байх ёстой энэ барилгуудад хэзээ иргэд орох вэ.Эсхүл ашиглалтад орсон барилгууддаа иргэдээ оруулж өгөөч гэж хүсмээр байна.

 

 

БЗД-ийн 1 дүгээр хорооны иргэн н.Батбаяр

 

-Манай 1 дүгээр хороонд байшингийн нар хааж барилга барьж байна. Хороонд хийж байгаа зүйл сайн боловч нөгөө талаараа хор хөнөөлтэй зүйл их байна.Байрнуудын хоорондын зай стандарт гэдэг асуудал мартагдсан. Ерөөсөө зай завсар л байвал налуулаад шахаад барих нь хэвийн үзэгдэл.Манай байрны урд барьж байгаа энэ барилга нар хааж байна гэх боловч үнэндээ хороололд барилгын суурь хөдлөх аюулд учирсан шиг зүйл болоод байна.Энэ талаар маш олон удаа нийслэл дүүрэгт хандаад байгаа.Ганц ч хариу өгөөгүй бас уулзаагүй.

 

БЗД-ийн Өмч, газрын харилцааны дарга М.Батсүх

 

-Зарим хорооны иргэд өөрсдийн нэр дээр газраа өмчилж авч чадахгүйд хүрээд байгаа талаар гомдоллож байгаа. Энэ нь ямар учиртай асуудал үүссэн хэрэг вэ?

 

-Чухам хэн гэж иргэнд ямар асуудал тулгараад байгаатай нь танилцаж амжаагүй байна. Гэхдээ иргэд өмнө нь аль нэг байршилд хувийн компаниар кадастрын зураг хийлгэчихээд, түүнийг эзэмшилдээ авдаг байсан үйл явц зогсчихсон шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу буюу төлөвлөлт хийсэн газарт Засаг даргын захирамж гардаг болсон. Ер нь нийт иргэдэд газар өмчлүүлнэ гэж байгаа ч яг нийслэлийн төв хэсэгт хязгаарлагдмал шүү дээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газар, НИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд нөөцөө тогтоогоод, үүнийгээ хатуу төлөвлөлтийн дагуу 0 дээш насны иргэдэд цахимаар өмчлүүлж байгаа.

 

-Танай дүүрэгт техникийн зах хамгийн олон байдаг. Тэдгээрт үйл ажиллагаа явуулж буй иргэд нь мөн л БЗД-тээ харьяалалтай болчихсон байна. Нийслэлийн өмчийн харилцаа зэрэг газраас тухайн захуудыг гэрээгээ зөрчсөн гэдэг асуудлыг хөндөөд байгаа. Танай албаны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Тухайн аж ахуйн нэгж, субьект хуулийн хүрээнд газраа ямар зориулалтаар ашиглах эрх зүйн харилцаа үүссэн бэ гэдгээсээ шалтгаалж асуудлыг ярих нь чухал. Ер нь зориулалтаасаа шалтгаалж гэрээ зөрчсөн асуудал үүснэ. Хуульд заасны дагуу бүгдийг нь нийтэд нь гэрээ зөрчсөн гэж хэлж болохгүй.

 

 

Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн газрын маргаан дахин төлөвлөлт, татварын асуудал, техникийн захуудыг нүүлгэх асуудлыг холбогдох байгууллагын төлөөлөгчдөд учирлаж, тайлбараа авч байв. Ж.Батзандан гишүүн олон жил бизнес хийсэн иргэд шинээр байгуулсан “Авто худалдааны цогцолбор”-т үйл ажиллагаа явуулахад нь хөнгөлөлт үзүүлэх, хамтран ажиллах гарц хайна гэдгээ илэрхийлж байв.