Хүүхдийг нэмэгдэл хоолонд бэлтгэх

2015 оны 10 сарын 21

Eruulmend.mn

Хүүхдийг хэрхэн нэмэгдэл хоолонд бэлтгэх талаар зөвлөгөөг хүргэе.

Нэмэгдэл хоолыг өгөхдөө: 

- Хамгийн шингэнээс нь 

- Ганц халбага эхлэн идүүлнэ.

Энэ байдлаар нэг долоо хоног хүүхдийг дасгана. Дараа нь бага зэрэг өтгөрүүлэн, 2 халбага болгон дахин 5-7 хоног дасгана. Дараагийн 7 хоногт дахин нэг халбагаар нэмэгдүүлнэ. Улмаар хүүхэд өтгөвтөр бантан, зөөлөн боов иддэг болно. Зарим эцэг эхчүүд нэмэгдэл хоолонд оруулах хугацааг хэт богиносгодог талтай. Энэ нь удаан хугацаанд зөвхөн сүү хүлээж авч боловсруулж байсан хүүхдийн гэдсэнд боловсруулалт ихтэй хүнсийг дасаагүй байхад нь гэнэт идүүлснээр ходоод гэдэс, бөөрөнд хямрал үүснэ.


Хүүхдийг нэмэгдэл хоолонд орой оруулбал...

- Хүүхдийн хазах, зажлах үйл ажиллагаа удаашрах
- Хүүхдийн амтлах, үнэрлэх хөгжил удаашрах
- Тодорхой тооны аминдэм, эрдэсийн дутагдалд орох, ялангуяа төмөр дутах цаашлаад цус багадалт үүсэх
- Тураалтай болно. 
Иймээс хүүхдийг заасан хугацаанд нь нэмэгдэл хоолонд оруулаарай.


Хүүхдийг нэмэгдэл хоолонд эрт оруулбал...

Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо борог хоолыг боловсруулах энзим байхгүйгээс эрт нэмэгдэл хоолонд оруулснаас харшил үүсэх ялангуяа багтраа, хөхүүл ханиад, тууралт гарах, мөн гурилан бүтээгдэхүүн дэх уургийг задалж чадахгүйгээс гүйлгэх, шингэнээ алдаж болдог.
Ходоод гэдсэнд хямрал үүсгэснээс хүүхэд хоол идэх үедээ дургүйцэх, улмаар турна. Заримдаа жин хэт нэмэгдэж яваандаа хүүхэд хөөнгө тарган болдог. Ингэснээр чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, таргалах эмгэгтэй болох суурь үүсэж болзошгүй юм. Иймээс хүүхдийг заасан үед нь нэмэгдэл хоолонд оруулаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна