Авто цогцолборын асуудлаар ярилцлаа

2015 оны 10 сарын 21

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Мэргэжлийн хяналт, нийслэлийн Авто замын газар, ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд авто худалдааны бизнес эрхлэгчидтэй уулзаж, захуудыг нүүлгэх, Авто цогцолборт шилжүүлэх зэрэг асуудлаар олон талт уулзалт хийх байсан ч энэ арга хэмжээнд хотын удирдлагууд оролцож амжсангүй. ШӨХТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, авто худалдаа эрхлэгчдийг төлөөлсөн хүмүүс уг уулзалтад ирэв.

ШӨХТГ-ын зүгээс авто захуудыг хотын төвөөс нүүлгэх шаардлагыг "Тодорхой үндэслэлгүй" гэж үзэж байгаа юм.

Харин Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс "Хууль, журмын дагуу дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаа бөгөөд "Захуудыг байгаль орчин бохирдуулсан, орчин тойрондоо хор нөлөөтэй гэх шинжилгээ, нотолгоо байхгүй" гэж үзэж байгаа ажээ.

Худалдаа эрхлэгчдийн хувьд бол эртнээс "Хотын зах руу нүүхгүй" гэсэн байр суурь илэрхийлж, үүнийгээ удаа дараа танилцуулаад буй.

Мэдээж хотын удирдлагуудын зүгээс олон нийтийн санал, нийслэлийн ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалт, хүн амын төвлөрөл гэх мэт олон шалтгааны үүднээс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаад таагүй хандаж байгаа билээ.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна