Словени армиа хилээ хамгаалахад ашиглана

2015 оны 10 сарын 21

 

Словенийн Засгийн газар хил хамгаалалтад армийг ашиглах тухай хуулийн төсөл боловсруулж дуусчээ. Энэ талаар Reuters агентлаг мэдээлэв.  Уг хуулийн төслийг парламент мягмар гаригаас авч хэлэлцсэн байна. Энэ тухай Словенийн ерөнхий сайд Мирослав Церар ярьжээ.

 

Үүний өмнө Словенийн Дотоод хэргийн яам Хорватын нутгаас ганцхан өдрийн дотор 5000 дүрвэгсэд нэвтрэн орж ирсэн тухай мэдээлж байв. Мөн 1200 орчим цагаач галт тэргээр ирснийг мэдээнд дурьдсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна