“Алтан огтлол” дэлгэцэнд бэлэн

2015 оны 10 сарын 21

Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 70 жилд зориулсан “Хөх зэв” нэгдэл, “Орон зай “нийгэмлэгийн хамтарсан  бүтээл болох “Алтан огтлол” арт кино  арваннэгдүгээр сарын 02-нд “Тэнгис” кино театр гарах аж.

Монголын дүрслэх урлагийн түүхэн хөгжлийг харуулсан тус бүтээлд Дүрслэх урлагийн сургуулийн 34 багш болон уран бүтээлчид оролцон, тоглосон байна.

Энэхүү кинотой хамтатган арт фото үзэсгэлэн гаргах ба 2014 онд  “Далд төрх” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байсан “Хөх зэв” уран бүтээлийн нэгдэл үзэсгэлэнд оролцоно.

Б.БАТЧИМЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна