Шүтээн биеийг төв ганданд заллаа

2015 оны 10 сарын 21

Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн, хувилгаан Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжайжавын  мөнхийн бясалгалт шүтээнийг өнөөдөр Гандантэгчэнлийн хийднээ заллаа.

Ингэснээр сүсэгтэн олон өнөөдөр, маргааш хоёр өдөр 09-17 цагийн хооронд төв ганданд мөргөж, залбирах боломжтой юм. Харин энэ сарын 25-ны өдөр төрөлх нутаг Архангай аймгийн Цахир сумнаа Аграмба Р.Санжайжавын шүтээнийг шилжүүлэн залах ажээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна