Хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулах ажил эхэллээ

2015 оны 10 сарын 21

Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдрөөр манай аймагт долоон хүүхэд шинээр мэндэлжээ. Тэгвэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Тодруулбал, Энэ оны 10-р сарын 10, 11-ны өдөр төрсөн 4 охин, 3 хүүгийн нэрэмжит ойн төгөл Говил багийн нутагт байрлах “Бүжинлхам” бурхны дэргэд ургах юм. Тухайн хэсэгт тарих улиас модны суулгацыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгож эцэг эхчүүд нь тарьсан юм. Мөн тухайн төгөлд мод нь сүндэрлэж буй хүүхдүүдэд батламж гардуулан өглөө.

Дээрх төгөлд тарьсан модныхоо арчилгааг эцэг эхчүүд хариуцна. “Бүжинлхам” бурхны дэргэд байгуулсан бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөлд нэмж мод тарих ажил цаашид үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гараг т төрсөн хүүхэд бүрийн модыг дээрх төгөлд нэмж тарина гэсэн үг юм.

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна