Л.Пүрэвсүрэн МҮМХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2015 оны 10 сарын 21

Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их хурал өчигдөр хуралдаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчөөр нь сонгогджээ.


“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ нь маркетингийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих, маркетингийн салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих эрхэм зорилготой ажилладаг юм байна.

Тус байгууллагын анхны үүсгэл санаачилга “Залуу Маркетер” ТББ нэртэйгээр 2008 онд эхэлсэн бол 2010 онд Монгол Маркетеруудын Холбоо болжээ. 2014 оноос тус байгууллагын үүсгэн байгуулагчид, маркетингийн салбарын эрдэмтэд, маркетерууд, бизнесийн байгууллагын захирлууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл хамтран хэлэлцсэний үндсэн дээр үндэсний хэмжээнд ажиллах зорилт тавьж тус байгууллагыг Монголын Үндэсний Маркетингийн Холбоо болгон өргөжүүлжээ.

МҮМХ их хурлаараа Удирдах зөвлөл 15, Эрдмийн зөвлөл 10, Бодлогын зөвлөл 10, Бизнесийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5 хүн нийлээд нийт 60 хүний сонгуульт албан тушаалтны бүрэлдэхүүнтэй томоохон бүтэц зохион байгуулалтыг хийж, холбогдох сонгуультнуудаа баталжээ.

Холбооны Ерөнхийлөгч нь өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүгийн асуудалд оролцохгүй бөгөөд зөвхөн холбооны зөв бодлого, эв нэгдлийн илэрхийлэл байх аж.

Үүний зэрэгцээ ажлын албандаа Тэргүүн дэд ерөнхийлөгч /”Саунд Монголиа” ХХК-ийн захирал Х.Дамдинсүрэн/, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч /Үүсгэн байгуулагч Ж.Золзаяа/, Сургалт судалгаа хариуцсан Дэд ерөнхийлөгч /”Женко” группын маркетингийн зөвлөх Г.Эрдэнэтөгс/,  Хууль эрхзүй хариуцсан Дэд ерөнхийлөгч /Их засаг их сургуулийн сургалт хариуцсан проректор, арбитарч Р.Булгамаа/, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч /Монголын бизнесийн хөгжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Б.Дөлгөөн/, Хэвлэл мэдээлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч /Олон нийтийн mnb.mn сайтын ахлах редактор, Монголын Сайтын Холбооны дэд ерөнхийлөгч Э.Болортулга/, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр болон чиглэл хариуцсан дөрвөн хорооны дарга, гурван ажилтан нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.

Тус холбооны удирдлагууд Маркетингийн салбарын хөгжлийн төлөөх эв нэгдэл, хамтын ажиллагааг бидний хамгийн том үнэт зүйл хэмээн тодорхойлж байгаа аж.

МҮМХ-ны удирдах зөвлөлөөс АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зохион байгуулалтын ажилд дэмжиж оролцох санал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

МҮМХ нь Төрийн ордны их танхимд “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд чуулган нь доорхи хөтөлбөрийн дагуу явагдах юм байна.


Монголын Үндэсний Маркетингийн Холбоо

Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулганы хөтөлбөр

Хаана: Төрийн ордон

Хэзээ: 2015 оны 10 сарын 23

07:00 – 09:00  Бүртгэл

09:00 – 09:10  Нээлт

09:10 – 09:30  Үндсэн илтгэл Л.Оргил

/АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга/

09:30 – 11:00 Чуулганы үндсэн хэлэлцүүлэг

Сэдэв:  АСЕМ-ыг ДЭМЖИХ МАРКЕТЕРУУДЫН ОРОЛЦОО

Панелистууд:

  • Ерөнхий сайдын ахлах зөвлөх, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Дэлгэрмаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, АСЕМ-ын Байр сууц, зочид буудлын ажлын хэсгийн ахлагч П.Цагаан
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлого, Олон нийттэй харилцах зөвлөх, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар
  • АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил
  • АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан
  • Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Дамдинсүрэн

11:00 – 11:10   АСЕМ-ын бэлтгэл ажлын албатай МҮМХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол

11:10 – 11:40 Цайны завсарлага

11:40 – 13:00  Илтгэлүүд

Сэдэв: Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба өнөөгийн байдал

Илтгэгч: МҮМХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Эдийн засагч Б.Дөлгөөн

Сэдэв: Global FDI & Mongolia

Илтгэгч: Хөрөнгө оруулалтын газрын сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн

Сэдэв: МҮХАҮТ-ын олон улсад чиглэсэн үйл ажиллагаа

Илтгэгч: МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш

Сэдэв: Азийн хүлэг улс Монгол

Илтгэгч: Харвардын их сургуулийн магистр Л.Оюун-Эрдэнэ

13:00 – 14:30  Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын өмнө дурсгалын зураг      авхуулах /Үдийн Цайны завсарлага/

14:30 – 14:35  Маркетер тэмдэглэлийн дэвтрийн албан ёсны нээлт

14:30 – 15:30  Дэд хэлэлцүүлэг

Сэдэв: Маркетингийн орчин дахь Оюуны өмчийн асуудал

Панелистууд:

Оюуны Өмчийн Газрын төлөөлөл

  • МҮМХ-ны Хууль эрхзүй хариуцсан дэд ерөнхийлөгч, арбитарч Р.Булгамаа
  • МҮМХ-ны Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Э.Болортулга
  • МҮМХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн
  • МҮМХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр
  • “Ай Ти консалтинг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо

15:30 – 16:50  Илтгэлүүд

Сэдэв: Social media marketing

Илтгэгч: “Нийгмийн сүлжээ” ТББ-ын Тэргүүн Э.Одбаяр

Сэдэв: What makes a Great Brand

Илтгэгч: “Spot Аgency Consulting” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ

Сэдэв: Start Up Marketing & Design Thinking

Илтгэгч: “Tech Stars” Олон улсын байгууллагын Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Д. Бат-Октябрь

Сэдэв: Маркетингийн үр өгөөжийг үнэлэх нь

Илтгэгч: “Spoon Media” судалгааны компанийн захирал Б.Аригун

16:50 – 17:00  Мобиком корпорацийн нэрэмжит Азтай оролцогч шалгаруулах үйл ажиллагаа /Азтай нэг оролцогч IPHONE S6 ухаалаг гар утас хожно/

21:00-24:00     Маrketer’s DayParty /VLVT member club/

Д.БИЛГҮҮН

ЭХ СУРВАЛЖ: WWW.BREAKINGNEWS.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна