БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо

2015 оны 10 сарын 21

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзлаа.

БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцсан юм. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж байгаад талархаж байгаа бөгөөд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээртэй холбоотой бүх мэдээллийг гарган өгч, дэмжин ажиллана” гэлээ.

Малын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны үйлдвэрүүд, мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаж байвал БНАСАУ-д мах экспортлох боломжтой болох юм.

ЭХ СУРВАЛЖ: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна